logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    2022 онд дэлхий даяар эрүүл мэндийн чиглэлийн зарцуулалт 12 их наяд ам.долларт хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 27 10:51
    458

    Зургийг: Veejay Villafranca/Bloomberg

    ДЭМБ-ын тооцоолсноор 2030 он гэхэд дэлхий даяар эрүүл мэндийн салбарт дутагдах ажиллах хүчний тоо 10 сая хүрэхээр байна.

    2022 онд дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлийн зарцуулалт 12 их наяд ам.доллар буюу шинэ дээд түвшинд хүрсэн тооцоо гарсныг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ашиглан ухаалаг шийдэл нэвтрүүлэх тухай тайланд дурджээ.

    Сэтгэцийн эрүүл мэнд, архаг өвчлөл нэмэгдэж,  эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт өссөн нь эрүүл мэндийн системд томоохон дарамт болж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээний үр ашиггүй байдал, ажиллах хүчний хомсдол зэрэг нь сөргөөр нөлөөлж байна.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор 2030 он гэхэд дэлхий даяар эрүүл мэндийн салбарт дутагдах ажиллах хүчний тоо 10 сая хүрэхээр байгаа юм. 

    Нөхцөл байдал хүнд байгаа ч хиймэл оюуны тусламжтайгаар урьдчилан таамаглахад асар их боломж бий гэж судлаачид үзэж байна.  Тодруулбал цаг уур, зарим гамшигт үзэгдэл зэрэг уур амьсгалтай холбоотой эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан таамаглах боломжтой аж.

    Мөн Засгийн газрууд халдварт өвчний тархалтыг урьдчилан таамаглах, хянах тал дээр анхаарлаа нэмэгдүүлж байна.

    Бага, дунд орлоготой орнуудын хувьд ч энэ нь урт хугацааны тэргүүлэх зорилт байсаар ирсэн бол хөгжингүй орнуудын хувьд, ялангуяа "Covid-19" цар тахлын дараа энэ чиглэлд анхаарах нь нэмэгдэж байгааг тус тайланд онцолжээ.

    Cэтгэгдэл бичих