logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ДЭМБ “Omicron”-ийн 300 гаруй дэд хувилбарт хяналт тавьж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 13 17:00
    151
    Хурдацтай мутацид орж буй “Omicron”-ийн дэд хувилбарууд эрсдэл үүсгэж байна

    БНХАУ-ын Шанхай хотноо COVID-19-ийн халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдол сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрлээ.

    Лхагва гарагт тШанхайд 47 хүнээс "коронавирус"-ийн халдвар илэрсэн нь долоодугаар сарын 13-наас хойших дээд үзүүлэлт болжээ. COVID-19-ийн халдварын тархалт эрчимжсэнээр Шанхайн зарим сургуулиуд танхимын сургалтаа зогсоосон байна. Мөн таван дүүрэгт кино театр, уушийн газар, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг түр хаажээ.

    БНХАУ-аас бусад улс цар тахлын өмнөх хэвийн амьдралын хэв маягт шилжээд байгаа ч хурдацтай халдварладаг “Omicron”-ийн хэдэн зуун хувилбарууд удаан хугацаанд үлдэхээр байна. 

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өнөөдрийн байдлаар “Omicron”-ийн 300 гаруй дэд хувилбарт хяналт тавьж байгаагаа мэдээллээ. Үүнээс “BQ.1.1”, “BQ.1”, “XBB” дэд хувилбаруудыг хамгийн хурдан халдварлах чадвартай гэж үзэж байгаа аж.

    Дата мэдээллээс харвал хүний дархлааны системд халдах, хурдан халдварлах чадвараараа “BQ” хувилбарууд болон “BF7” хувилбар хамгийн их санаа зовоож байгааг Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээллээ. Хэдийгээр дэд хувилбарууд зарим бүс нутагт COVID-19-ийн халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байгаа ч хүндээр өвчлөх хүмүүсийн тоо өмнөх давлагаануудтай адил хэмжээнд өсөхгүй байгаа юм байна.

    Cэтгэгдэл бичих