logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    ОУВС: Монгол Улсын ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь 2028 онд 80.4 болж өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 04 12:00
    740

    Зургийг: С.Батсайхан

    2023 оны III улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаагаас 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр байна

    Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ дунд хугацаанд  нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын  өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд 76.3 хувь байсан бол 2028 онд 80.4 хувь болж өсөх төлөвтэй гэж ОУВС болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (UN-ESCAP) тайланд дурджээ. 

    Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн дээд хязгаар 2024 онд 60 хувь байгаа бол өрийн харьцаа өнгөрсөн оны III улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 44.8 хувь байна.

    2023 оны III улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бөгөөд 23.1 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр байгааг Сангийн сайд мэдээлж байв.  

    1.png

    Мөн судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зарцуулалт их байгаатай холбоотойгоор Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна.

    Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн нийт зарцуулалтын 39 хувийг Тогтвортой хөгжлийн ес дэх зорилт буюу инновац болон дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулж байгаа юм. Тодруулбал: авто зам, төмөр замын бүтээн байгуулалт, судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна.

    2024-2030 он хүртэл төмөр замын чиглэлд Арцсуурь-Шивээхүрэн, Чойбалсан-Бичигт зэрэг томоохон таван төсөлд 17.9 их наяд орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатайг мэдээлж байлаа.

    “Цаашид бүх оролцогч талууд богино болон урт хугацааны хэтийн төлөвөөс улсын өрийн тогтвортой байдлыг авч үзэх хэрэгтэй. Мөн Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх болон улсын өрийн харьцааг тэнцвэртэй байлгахад анхаарах хэрэгтэй” гэж үзжээ.

    Cэтгэгдэл бичих