•Live
Биднийг дагах
Хиймэл оюун
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Хиймэл оюун
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
Хиймэл оюуны “Загалмайлсан эцэг” Жеффри Хинтон өөрийн хийж бүтээсэн зүйлдээ харамсаж буйгаа илэрхийлэв
Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 03 10:30
22378
Зургийг: Noah Berger/AP
Жеффри Хинтон “Google”-ийг орхихоо мэдэгдлээ
Дэлхий нийтийг хамарсан хиймэл оюуны “халуурал” энэ долоо хоногт жинхэнэ утгаараа хэрэгжсэнээр боловсролын технологийн “Chegg” компанийн хувьцааны ханш ёроолдоо хүрч, “IBM” компани шинэ ажилтан авахаа зогсоож, “Samsung Electronics” ажилтнуудаа хиймэл оюунт үйлчилгээ ашиглахыг хориглоход хүргэжээ.
- Сурагч, оюутнуудын гэрийн даалгавар, шалгалтын бэлтгэлд туслах цахим сургалтын үйлчилгээ үзүүлдэг “Chegg”-ийн зүгээс дээрх бүгдийг үнэгүй хийж өгдөг “ChatGPT” өсөлтөд нь эрсдэл учруулж байгааг мэдэгдсэний дараа компанийн хувьцааны ханш 48 хувийн уналттай хаагджээ.
- “IBM” ирээдүйд хиймэл оюун орлож чадна гэж үзэж байгаа ажлын байрнууддаа шинэ ажилтан авахаа цөөрүүлэх, эсвэл бүрэн зогсоохоор төлөвлөснийг тус компанийн Гүйцэтгэх захирал Арвинд Кришна мэдэгдсэн байна. Энэ нь ирэх таван жилд үйлчлүүлэгчтэй харьцдаггүй 26 мянган ажилтны 30 хувийг хамрахаар байгааг тэрбээр онцолжээ.
- Нэг инженер нь компанийнхаа өндөр нууцлал бүхий эх кодыг хиймэл оюуны өгөгдлийн санд санамсаргүйгээр оруулсан нь илчлэгдсэний дараа “Samsung” компани ажилтнуудаа “СhatGPT” зэрэг генератив хиймэл оюун ухаант үйлчилгээнүүдийг ашиглахыг хориглолоо.
- Аливаа компани ажилтнуудаа хянаж, тандахдаа хиймэл оюуныг ашиглаж байгаа эсэх талаар мэдээллийг Цагаан ордон олон нийтээс цуглуулахаар төлөвлөжээ. Энэ төрлийн автоматжуулсан хэрэгсэл нь ажилтнуудад ноцтой эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн тул ийм тохиолдол гарсан үед даруй мэдэгдэх албан хүсэлтийг олон нийтэд тавьж магадгүй аж.
- Хиймэл оюуны "Загалмайлсан эцэг" гэгддэг Жеффри Хинтон “Google”-ийг орхисноо мэдэгдэж, өөрийн амьдралаа зориулсан ажилдаа харамсаж буйгаа илэрхийлжээ. 1970-аад оны үед мэдрэлийн сүлжээний судалгаагаараа хиймэл оюуны хөгжүүлэлтэд нэн чухал хувь нэмрийг оруулж байсан тэрбээр технологийн томоохон компаниуд хиймэл оюуныг олон нийтийн дунд нэвтрүүлэхээр хэт яаравчилж байгааг дурдаад, хиймэл оюун нь шинжээчдийн төсөөлснөөс харьцангуй хурдан хугацаанд хүнтэй ижил ур чадвартай болж байгаа нь “аймшигтай хэрэг” хэмээн Жеффри Хинтон “New York Times”-д онцолсон байна.
Cэтгэгдэл бичих