logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна
    А бүлгийн стрептококк (GAS) нь хүүхдүүдэд ихэвчлэн хоолой өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг
    VI сарын байдлаар Японд 977 тохиолдол бүртгэгдсэн нь 2023 оныхоос давсан үзүүлэлт болсон
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 18 09:00
    32450

    Зургийг: BSIP/Universal Images

    “Махаар хооллодог” бактериар үүсгэгддэг, амь насанд халтай ховор төрлийн өвчин цар тахлын хязгаарлалтын дараа Япон улсад тархаад байна. Энэ өвчин нь хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай аж.

    Энэ оны VI сарын хоёрны өдрийн байдлаар стрептококкийн хордлогын шокийн синдромын 977 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны 941 тохиолдлоос нэмэгдсэн болохыг Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ.

    А бүлгийн стрептококк (GAS) нь хүүхдүүдэд ихэвчлэн хоолой өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг. Мөн зарим хэлбэр нь үе мөч өвдөх, хавдах, халуурах, цусны даралт буурах, улмаар эд эс үхжих, амьсгалахад хүндрэлтэй болох, эд эрхтэн ажиллагаагүй болох зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд үүсгэж болно. Ялангуяа 50-иас дээш насны хүмүүс энэ эрсдэлд илүү өртөмтгий байгаа юм.

    "Эхний 48 цагийн дотор ихэнх нас баралт бүртгэгддэг. Өглөө хөл хавагнах шинж тэмдэг илэрсэн бол үд дунд гэхэд өвдгөнд хүрч, түүнээс хойш 48 цагийн дотор үхэлд хүрэх эрсдэлтэй” хэмээн Токиогийн эмэгтэйчүүдийн Анагаах Ухааны Их Сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн Кен Кикүчи мэдээлжээ.

    Бусад улс оронд ч энэ өвчний тохиолдлууд бүртгэгдээд байна. 2022 оны сүүлээр Европын таван улс А бүлгийн стрептококкийн хүнд хэлбэрийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдээлсэн байна.

    Халдвар цаашид үргэлжлэн тархвал энэ онд Япон улсад өвчлөлийн тохиолдол 2500 давж, нас баралтын түвшин 30 хувьтай байна гэж Кен Кикүчи анхааруулж байна. Мөн тэрбээр гарын ариун цэврийг сайтар сахиж, ил шарханд бохирдол орохоос сэргийлэх хэрэгтэйг зөвлөж буй юм. Учир нь А бүлгийн стрептококкийн халдвар гэдэснээс өтгөнөөр гарт дамжин халдвар авах эрсдэлтэй ажээ. 

    Cэтгэгдэл бичих