logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ дэлхийн царцдас руу 10,000 метр гүнтэй цооног өрөмдөж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 02 10:00
    20636

    Зургийг: Tan Hui/VCG/Getty Images

    Ши Жиньпин: Дэлхийн гүн рүү хийх эрэл хайгуулд томоохон ахиц гаргах хэрэгтэй

    БНХАУ-ын эрдэмтэд дэлхийн царцдаст 10 мянган метр гүнтэй цооног өрөмдөж эхэлсэн байна. Газрын тосоор баялаг Шинжаан-Уйгурт явуулж буй энэхүү өрөмдлөгийн үр дүнд БНХАУ-ын түүхэн дэх хамгийн гүн цооног бий болохыг “Синьхуа” агентлаг мэдээллээ.

    Цооногийн нарийн ам нь дэлхийн чулуун мандлын 10 давхаргыг нэвтэлж, 145 сая жилийн настай чулуулгийг агуулсан Цэрдийн галавын системд хүрэх юм байна. "Энэхүү өрөмдлөгийн явцад гарах хүндрэлийг хоёр талд татсан нарийн төмөр утасны хооронд том ачааны автомашин жолоодохтой адилтгаж болно" хэмээн БНХАУ-ын Инженерчлэлийн академийн эрдэмтэн Сун Жиньшен өгүүлжээ.

    Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс гадарга дээр ч, доор ч судалгааны хил хязгаараа ахиулсаар байгаа энэ үед дээрх төсөл нь манай гарагийн дотоод бүтцийн талаар чухал мэдээлэл өгөхийн зэрэгцээ гүний өрөмдлөгийн технологийн туршилтын үүрэг гүйцэтгэхийг төслийг удирдаж буй "China National Petroleum" онцолж байна. Өрөмдлөгийн явц нийт 457 хоногийн турш үргэлжлэх тооцоо гараад байгаа аж.

    “Дэлхийн гүн рүү хийх эрэл хайгуулд томоохон ахиц гаргах хэрэгтэй” гэж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2021 оны илтгэлдээ тус улсын тэргүүлэх эрдэмтдэд хандан уриалж байв. Энэ төрлийн ажил нь эрдэс болон эрчим хүчний нөөцийг тодорхойлж, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн эрсдэлийг үнэлэхэд дэм болох ажээ.

    Дэлхийд хүний гараар бий болсон хамгийн гүн цооног бол ОХУ дахь Колын супер цооног хэвээр байгаа юм. Тэрхүү цооногийн өрөмдлөг 20 жил үргэлжилсний эцэст 1989 онд 12 мянга 262 метрийн гүнд хүрч байжээ.

    Cэтгэгдэл бичих