logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Кожи Курушима: “Mobicom”-ийн хэрэглэгчдийн дата хэрэглээ япончуудынхаас 1.3-1.5 дахин өндөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 12 11:15
    15006
    "Мобиком Корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушиматай ярилцлаа

    - Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа

    - Баярлалаа. Урьсанд баярлалаа. “Bloomberg”-ийн студид дахин ирсэндээ баяртай байна. Энд бид үргэлж ирээдүйд чухал сэдвээр яриа өрнүүлж байдаг гэж би боддог шүү.

    - Одоогоор танай хэрэглэгчид дуудлагын төв рүү залгаад дуу хоолойгоороо команд өгч болж байгаа. Хэрэглэгчид ямар байдлаар хүлээж авсан бэ? 

    - Тийм шүү, тийм. Бид дуудлагын төвдөө дуу хоолой таних системийг бараг жил хагасын өмнөөс ашиглаж эхэлсэн. Мэдээж анхнаасаа төгс байгаагүй. Тоог танихаас энгийн системээр л эхэлсэн. Одоо бол түлхүүр үг таних систем ашиглаж байна. Монголчуудын дуудлага маш өвөрмөц. Нэг үгийг хэр зэрэг ондоо ондоо хэлж байгаагаас нь шалтгаалах ч гэсэн манай багийнхны хэлж байгаагаар 90-95 хувьтай зөв таньж чадаж байгаа. Ингэснээр хэрэглэгчид ямар нэг команд чихэнд нь сонсогдохыг хүлээх биш, “нэг дээр дар”, “хоёр дээр дар” гэх зүйлгүйгээр хурдан команд өгч болох болсон. Учир нь хүмүүсийн амьдрал тун завгүй болсон. 

    - Тийм шүү

    - Тэд зөв газраас зөв мэдээллээ аль болох хурдан авахыг хүсэж байна. Тиймээс энэ төрлийн мэдээлэл харилцааны технологи хэрэглэгчдийг маань манай үйлчилгээнд илүү сэтгэл хангалуун байхад тусалж байна. 

    - “Mobicom” мөнгөний бодлого хатуурсан, инфляц тогтмол байгаа үед хэрэглэгчдийн зан төлөвийг ямар байна гэж харж байна? Бид саяхан инфляцын тоо баримт авсан. Эргээд хоёр оронтой түвшинд хүрсэн байна шүү дээ. Өнгөрсөн сард жилийн дүнгээр 10 хувь байна. Энэ нь хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна.

    - Тийм ээ. Яах аргагүй үнэн. Учир нь инфляцаас шалтгаалаад иргэдийн худалдан авах чадвар буурсан гэж хэлж болно. Бүтээгдэхүүний өртгөөс шалтгаалаад шүү дээ. Нөгөө талаас одоо үед харилцаа холбооны дуудлага, дата зэрэг үйлчилгээ өдөр тутмын хэрэглээ болчихсон. Тиймээс амьдралаа тогтвортой болгохын тулд хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй бол, ямар нэг мэдээлэл хэрэгтэй. Энэ утгаараа хэрэглэгчид маань амьдралаа тогтвортой байлгахад хангалттай дата, хангалттай багцууд авч чадаж байна уу гэдэгт бид санаа зовдог. Одоогийн нөхцөл байдлыг харвал тийм ч том өөрчлөлт байхгүй байна. Миний дүгнэлт гэвэл хэрэглэгчдийн энэ төрлийн харилцаа холбооны үйлчилгээний хэрэгцээ шаардлага тэдний амьдралын хэвийн зан үйл болсон байна. 

    - “Mobicom”-ийн санхүүгийн үйлчилгээний хувьд ямар байгаа бол? Том нөлөө байсан уу?

    - Үнэнийг хэлэхэд тийм ч хүчтэй биш. Эерэг талаасаа, мэдээж. Учир нь зарим хэрэглэгчид санхүү, санхүүжилтийн яаралтай хэрэгцээ гардаг. Харин манай “MonPay” үйлчилгээ бол 30 юм уу 60 хоногийн хугацаатай зээлүүлдэг. Тийм ч их хэмжээтэй биш ч гэсэн тодорхой хэмжээний мөнгө. “MobiFinance”-ийн энэ мөнгөн зээллэгийн хэмжээ инфляц өндөр ч, нам ч өссөөр л байсан. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд мөнгөний хэрэгцээ өдөр бүр өссөөр л байна. 

    - Үүнээс гадна ухаалаг гар утасны загварууд эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. "Apple" компани ч “iPhone 15"-аа зах зээлд гаргах гэж байна. Ухаалаг гар утас, технологийн хэрэгслийн хувьд Монголын зах зээлд ямар трендүүд ажиглагдаж байна вэ?

    - Эхнийх нь гэвэл миний тун их гайхширсан зүйл бол ухаалаг гар утасны хэрэглээ маш өндөр. Бүр орон нутагт, малчны гэрт очсон ч гэсэн ухаалаг гар утастай байна. Өндөр настнууд ч хол байгаа гэрийнхэн, хамаатнуудтайгаа ярихдаа видео дуудлага хийж байна. Тэгэхээр ухаалаг гар утасны хэрэглээ, эрэлт миний бодож байгаагаар 2016 онд LTE 4G гарч нэвтэрснээс хойш маш эрчимтэй нэмэгдсэн. “Mobicom”-ийн хэрэглэгчдийн 90 хувь нь ухаалаг гар утас ашиглаж байна. Тэгэхээр ухаалаг гар утас хүн бүрийн хэрэглээ болсон байна. Яг төхөөрөмжийн трендийн хувьд надад харагдаж байгаа зүйл гэвэл эвхэгддэг гар утас их харагдаж байна. Ингэж эвхэгддэг, нугардаг гар утаснуудыг “Apple”-ээс бусад олон үйлдвэрлэгч үйлдвэрлэж байна.

    “Apple”-ийн хувьд UI, UX үйлчилгээ гээд бусад нийлүүлэгчдээс өвөрмөц байдаг шүү дээ. Тэгэхээр “Apple”-ийн хувьд шинэ үнэ цэн, шинэ хэрэглэгчийн туршлагыг мэдрүүлэхээр өөрсдийн чиглэлээр л явж байна. Таны хэлсэнчлэн одоо 15-нд уу, 16-нд дараагийн танилцуулгаа хийх гэж байна. Тиймээс маш олон хүн “Apple” компани зах зээлд ямар шинэ зүйл санал болгох бол гэдгийг хүлээж байгаа болов уу гэж бодож байна.

    Нөгөө талаас бусад нийлүүлэгчдийн хувьд өөрсдийн ухаалаг утасны хэрэглээг сайжруулах тал дээр анхаарч байгаа. Учир нь зарим хүн ухаалаг утсыг ажилдаа ашиглаж байна. Багийнхандаа үзүүлэн материал харуулахаар бол жижиг дэлгэцтэй байвал сайн харагдахгүй. Харин эвхэгддэг утастай байх юм бол дэлгэц өмнөхөөсөө хавьгүй том болох боломжтой. Энэ маягаар үйлдвэрлэгчдийг харах юм бол тэд хэрэглэгчдийн хэрэглээг хараад, зах зээлийн эрэлтэд таарсан функцийг нь хангахыг зорьж байна. 

    - 5G сүлжээний талаар та онцоллоо. Монголд 5G сүлжээ нэвтрүүлэх талд ямар шинэ мэдээлэл байгаа вэ?

    - Засгийн газар 5G сүлжээг зах зээлд нийлүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байна гэж бодож байгаа. Одоогоор зарим оператор компани өнгөрсөн оноос хойш 5G сүлжээний туршилтын давтамжийг туршиж байна. Бидний найдаж байгаагаар бол намар, өвлийн хооронд засгийн газар 5G сүлжээ нэвтрүүлэгчийн сонголтын явцыг зарлах шийдвэр гаргана гэж хүлээж байна. Бас мэдээж “Mobicom” 5G сүлжээг нэвтрүүлэхээр сонгогдсон операторуудын нэг нь байна гэж найдаж байгаа. Өвөл сүлжээний нэвтрүүлэлтийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд их хэцүү байна. Тэгэхээр 5G сүлжээг худалдааны зорилгоор нэвтрүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг хийх хангалттай хугацаа гаргах үүднээс лицензийг ямар нэг байдлаар хүйтрэхээс өмнө өгөх болов уу гэж найдаж байгаа.

    - Сүлжээний талаар ярьж байгаагийнх дата хэрэглээний эрэлт ямар байна вэ? Цар тахлын дараах үед дата хэрэглээний өсөлт бага зэрэг буурч байгаа юу, дата хэрэглээний өсөлтийн одоогийн түвшин ямар байна вэ? 

    - Тийм ээ. Ялангуяа таны дурдсанчлан цар тахлын үеэр интернэт холболтын хэрэгцээ үлэмж нэмэгдсэн. Учир нь сурагчид хичээлдээ явж чадахгүй, томчууд нь ажилдаа очиж чадахгүй, бүгд л гэртээ хийх юмгүй гэртээ байх шаардлагатай болсон. Интернэтэд холбогдохыг хүснэ, “Youtube”, “Facebook” болон бусад контентын хэрэгцээ нэмэгдэнэ. Хязгаарлалтууд сулрах хүртэл COVID-19 хоёр жил орчим үргэлжилсэн байх. Одоо бол COVID-19 өнгөрчихсөн байна. Гэхдээ одоо ч хэвээрээ байгаа. Учир нь хүмүүс эдгээр төрлийн контентын хэрэглээнд дасаж байна. Үнэндээ дата хэрэглээ буураагүй. Нөгөө талаасаа нэмэгдсээр л байна. Шалтгаан нь миний анзаарч байгаагаар бол зарим хүн цар тахлаас өмнө дата хэрэглэдэггүй байсан байх. Хэрэглэх боломж нь нээгдсэнээр цаашид ч хэрэглэх болсон. Харин зарим хүний хувьд бол интернэтийг ашиглах нь амьдралыг нь хөнгөвчлөх, компанийн бизнесийн өсөлтийг нь нэмэгдүүлнэ гэдгийг олж харсан байх. Тэгэхээр зарим хүн интернэт ашигласнаар энэ дэд бүтцийг ашиглан илүү их өгөөж хүртэх боломжийг олж авсан байх. Үнэндээ дата хэрэглээ саараагүй, өссөөр л байгаа.

    Ялангуяа орон нутагт өрхийн интернэт хязгаарлагдмал хэвээр байгаа учраас датаны эрэлт, хэрэгцээ цаашид ч өснө гэж бодож байна. Одоогоор манай нэг хэрэглэгчийн сарын дундаж дата хэрэглээ 15-16 GB байгаа нь Японыхоос 1.3-1.5 дахин өндөр байна. Японд Wifi, FTTH байдаг учраас өрхийн болон хувийн хэрэглээ гэж ялгагддаг. Харин энд хүн бүр хувийн ч бай, ажлын ч бай, өрхийн ч бай интернэт холбогдохдоо хөдөлгөөнт интернэт ажиллаж байна. 

    - “Mobicom”-ийн стратегийн тэргүүн зорилт юу байна вэ? Ирэх сарууд, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх санаачилгууд бий юу?

    - Өмнөх яриандаа дурдсанчлан дата хэрэглээ өссөөр байна. Ялангуяа цар тахлын дараа дата ашиглах нь амьдралыг нь хөнгөвчилдөг гэдгийг ойлгочихлоо. Хэдий тийм боловч Улаанбаатараас гараад харах юм бол сүлжээ хязгаарлагдмал байгаа.

    Заримдаа замд явж байхад эсвэл зарим газарт интернэт холболт байхгүй байна. Тэгэхээр сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх хэрэгцээ Монголд өндөр байгаа. Тэгэхээр манай сүлжээний дэд бүтцийн хувьд эхний чухал ажил бол одоогоор интернэтгүй байгаа хүмүүсийг интернэтээр хангаж, эрэлтийг хэр зэрэг хангаж чадах вэ гэдэг байна. Эсвэл одоо интернэт ашиглагчдыг хэрхэн симгүй холболтоор хангах вэ. Эдгээр нь эн тэргүүнд одоо бол дуусаагүй байгаа, цаашид ажиллах шаардлагатай ажлууд юм.

    Хоёрдугаарт одоогоор бид баг, сум, аймгийн төвүүд, Улаанбаатарыг сүлжээний хувьд хамарч байгаа, хүмүүст интернэт энгийн хэрэглээ болчихсон гэж хэлж болно. Хүн бүр өдөр болгон ямар нэг хэмжээгээр интернэт ашиглаж байна. Үүний дараагийн алхам болгож энэ дэд бүтэц дээр Mobicom хэрхэн хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх эсвэл компаниудын бизнесийг тэлэхэд туслах үнэ цэн бүтээх вэ гэдэг байна. Ялангуяа COVID-19-ийн дараа маш олон финтек компани, "edutech", мэдээллийн технологийн стартапууд Монголд гарч ирсэн. Эдний дотор зах зээлд аль хэдийн олон хүн хэрэглэж байгаа маш өвөрмөц компаниуд ч бий.

    "Mobicom" ч адилхан зүйл хийх боломжтой байж болох юм. Яг одоо бид хэрэглэгчдэд үнэ цэнийг хүргэх талд эдгээр стартапуудаас өндөр хамааралтай байна. Тэгвэл оператор компани хэрэглэгчдэд үнэ цэнийг хүргэхэд эдгээр стартапуудтай хэрхэн уялдаж болох вэ? Бас компаниудын өсөлтөд яаж туслах вэ? Учир нь таны мэдэж байгаачлан Засгийн газар ч мөн адил маш их гадаад хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Мэдээж мэдээллийн технологи Засгийн газрын энэхүү зорилтод чухал үүрэг гүйцэтгэж чадна. 

    - Та өнгөрсөн оны 12 дугаар сард манай студид хүрэлцэн ирж, бид хиймэл оюун, шинэ инновацуудын тухай ярилцаж байсан шүү дээ. Шинэ инновац болон технологиудыг нэвтрүүлэх талд ямар төлөвлөгөөтэй байна вэ? 

    - Баярлалаа. Их сайхан асуулт байна. Мэдээж бид шинэ технологи, трендийг эрж хайж, уялдаж байх ёстой. Хиймэл оюуны тухайд бид одоо ч хиймэл оюуны хэрэглээний бололцоог боловсруулж байгаа. Бид хиймэл оюуны хэд хэдэн төрлийн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Жишээ нь: зээл олгохдоо хэрэглэгчид ямар төрлийн бүтээгдэхүүн санал болгох гэх мэт. Гэхдээ “ChatGPT” гэх мэт дараагийн өндөр зэрэглэлийн технологи тухайд бид хараахан мэдээж “ChatGPT”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээгүй ч энэ төрлийн технологи хүний өмнөөс хариу өгч байгаа нь манай дуудлагын төвийн эсвэл дэлгүүрийн ирээдүй байх ч боломжтой.

    Мэдээж маш олон төрлийн үйлчлүүлэгч, эрэлт, хүсэлт байж болох ч хэрэглэгчдэд үйлчлэхдээ мэдээллийн технологи ашиглавал бид ажилтнуудтайгаа одоогийн үйлчилгээнээсээ илүү их үнэ цэн авчрах шинэ инновац бүтээх боломжтой. Бидэнд бодоогоор бодит чиглэл байхгүй, юунд ашиглаж болох вэ гэдгийг судалж байгаа ч гэсэн “ChatGPT” бол бидний ойрын хугацаанд бодолцох ёстой санаануудын нэг.

    Cэтгэгдэл бичих