Зургийг: Gabby Jones/Bloomberg
АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны III улиралд 5.2 хувиар өсөж, шинжээчдийн тооцоолж байснаас ч илүү хурдацтай өсөлт үзүүллээ. Үүнд бизнесийн хөрөнгө оруулалт болон Засгийн газрын зардлын өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
Харин хэрэглэгчийн зарцуулалт 3.6 хувиар өсжээ. Өрхийн зардал буурсан нь үйлчилгээний зардлын өсөлт удаашралтай байгааг харуулж байна. Бизнесийн хөрөнгө оруулалт өмнөх улиралд уналттай байсан бол илүү их бүтцийн зардал гаргасны үр дүнд III улиралд өсөлттэй гарсан байна. Орон сууцны борлуулалт шинжээчдийн таамгаас ч өндөр дүнгээр өсжээ.
Эдийн засгийн үйл ажиллагааны өөр нэг гол хэмжүүр болох дотоодын нийт орлого 1.5 хувиар өссөн байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн болон дотоодын нийт орлогын дундаж нь 3.3 хувь байсан нь оны эхний хагас жилийнхээс хоёр дахин өндөр байна.