logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    НИТХ: Хүлээгдэж буй гүйцэтгэлээр оны эцэст нийслэлийн төсвийн орлого ₮3.2 их наяд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 07 15:35
    298

    Зургийг: С.Батсайхан

    Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулж, 19.6 тэрбум төгрөг болгожээ

    Оны эхний найман сард нийслэлийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад хоёр гаруй тэрбум төгрөгөөр доогуур дүн болж буйг НИТХ мэдээллээ.

    2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр хотын төсвийн нийт орлого 1.1 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлого 3.2 их наяд төгрөг байхаар байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсөвт тодотгол хийсэнтэй холбоотойгоор энэ оны нийслэлийн төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт оруулсан юм.

    Сүүлийн тодотголоор төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 85.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Ингэснээр нийт урсгал зардал 1.2 их наяд төгрөг болж, 2024 оны батлагдсан төсвөөс 19.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг анх баталснаас 210.7 тэрбум төгрөгөөр бууруулж, 19.6 тэрбум төгрөг болгосон юм.

    Засгийн газар сүүлийн 30 жилд Улаанбаатар хотод хийсэн хөрөнгө оруулалтаас хоёр дахин их санхүүжилтийг ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд мэдээлж байв.

    Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрт, Монгол Ардын нам ирэх дөрвөн жилд нийслэлийг эрх мэдэл, төсөв санхүүгийн хувьд нэгдсэн удирдлагаас хамааралгүй болгож, 14 хот, 42 хороололтой болгохоор зорьж байгаагаа мэдээлсэн юм.

    Ардчилсан намын хувьд төсвийн сахилга батыг сайжруулж нийслэлийн төсвийн урсгал зардлыг 50 хувиар танана. Мөн 2025-2028 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 75-80 хувийг гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

    Харин ХҮН нам хотын хөгжлийг хүн төвтэй байхад тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

    Cэтгэгдэл бичих