logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “Netflix”-ийн төлбөртэй хэрэглэгчийн тоо III улиралд 5 саяар нэмэгджээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 18 16:00
    916

    Зургийг: Daniel Acker/Bloomberg

    “Netflix”-ийн хувьцааны ханш 2022 оны тавдугаар сараас хойш дөрөв дахин өссөн байна

    “Netflix” компани III улиралд таван сая гаруй төлбөртэй шинэ хэрэглэгч нэмэгдсэнийг тайлагналаа. Тус компани хэрэглэгчид хоорондоо нууц үгээ хуваахад хязгаарлалт тогтоосон, мөн сурталчилгаатай хямд үнийн төлбөр санал болгосноор нийт хэрэглэгчийнх нь тоо нэмэгджээ. 

    Шинжээчид тус компанийг III улиралд 4.52 сая шинэ хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байсан бол ийнхүү хүлээлтийг давсан байна.  Мөн борлуулалтын орлого нь 15 хувиар өсөж, 9.83 тэрбум ам.доллар хүрчээ.

    Үүний зэрэгцээ нэгж хувьцаанд ногдох ашиг нь 5.4 ам.доллар болж өссөнийг онцолж болохоор байна. Тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш 5.4 хувиар өсөж, 724.89 ам.доллар хүрлээ. Хэдий тийм боловч энэхүү өсөлт нь түр зуурынх бөгөөд өсөлтөө хадгалахын тулд өөр шинэ арга зам хайх хэрэгтэйг шинжээчид онцолж байна.

    2022 оны тавдугаар сараас хойш “Netflix” компанийн хувьцааны ханш дөрөв дахин өсөөд байгаа бөгөөд 60 сая гаруй хэрэглэгч шинээр татаж, хэрэглэгчдийн тоо нь 282.7 сая хүрээд байгаа ажээ. 

    Ирэх жил тус компани сарын төлбөрөө нэмэгдүүлснээр борлуулалт нь 11-15 хувиар өсөж, 44 тэрбум ам.доллар хүрэх тооцоо гаргаснаа пүрэв гарагт мэдээллээ.

    Харин тус компанийн өрсөлдөгч “Disney Plus” 2024 оны II улирлын байдлаар 153.6 сая хэрэглэгчтэй болоод байгаа аж. Энэ нь өмнөх улирлаас 42.3 саяар өссөн үзүүлэлт болж байна. 2023 оны IV улиралд “Disney Plus” 112.6 сая хэрэглэгчтэй байсан ч сарын төлбөрөө нэмэгдүүлсний улмаас 2023 оны сүүлийн улиралд нийт хэрэглэгчийн тоо нь 111.3 сая хүртэл буурчээ.

    Cэтгэгдэл бичих