Зургийг: Ben Kilb/Bloomberg
Европын Төв банк бодлогын хүүгээ дөрвөн хувьд буюу түүхэн дээд түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. “Bloomberg”-ийн эдийн засагчдын таамаглаж байсанчлан ийнхүү мөнгөний хатуу бодлогоо түр үргэлжлүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Европын Төв банк 2024 оны дунд үеэс эхлэн бодлогын хүүгээ бууруулна гэх арилжаанд оролцогчдын таамгийг тус банкны Ерөнхийлөгч Кристин Лагард үгүйсгэсэн байна.
Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард
“Одоо бодлогын хүүг бууруулах талаар хэлэлцэх нь хэт эртэдсэн явдал болно гэдэгт Төв банкны мөнгөний бодлогын хороо санал нэгдсэн. Үүн дээр нэмээд би өөрийн хэлсэн зүйлдээ бат зогсдог гэдгийг дурдмаар байна. Мөнгөний бодлогын хорооны санал нэгдсэн өөр нэг зүйл бол бид датад суурилсан хэвээрээ байх хэрэгтэй. Аливаа он сар өдөрт буюу хуваарьт төвлөрөхөөс илүүтэйгээр датад төвлөрсөн хэвээр байх болно. Ирэх саруудад гол анхаарах хэд хэдэн статистикуудыг сая мөн дурдсан” гэж мэдэгдлээ.