logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Bitcoin”-ийн ханш сүүлийн 2 жил гаруйн хугацаанд анх удаа $60,000 давлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 29 09:00
    340

    Зургийг: Bloomberg

    "Bitcoin”-ийн ханш энэ он гарсаар 45 хувиар өсөөд байна

    Крипто зах зээлд хөшүүрэг эргэн нэмэгдэж, “Bitcoin”-ийн ханш сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд анх удаа 60 мянган ам.доллар давлаа. Ийнхүү “Bitcoin”-ийн  ханш энэ он гарсаар 45 хувиар өсөөд байна. Хэдий тийм боловч 20 болон түүнээс дээш хувийн коррекц тохиох эрсдэл бий хэмээн “AnB Investments” мэдээлжээ. 2021 оны 11 дүгээр сард 69 мянган ам.доллар дөхсөн нь “Bitcoin”-ийн бүх цаг үеийн дээд ханш болж байв. 

    Зах зээлд “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудын эрэлт өндөр байгаа нь үүнд нөлөөлж байна. “Bitcoin”-д шууд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангуудад АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо зөвшөөрөл олгосноор хөрөнгө оруулагчдын тоо өсөхөд түлхэц үзүүлж буй аж. Оны эхний сарын байдлаар “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг есөн сан шинээр бий болоод байгаа бөгөөд эдгээр сан зургаан тэрбум ам.доллар татан төвлөрүүлжээ. 

    Үүнээс гадна “Bitcoin”-ийн нийлүүлэлтийн өсөлтийг бууруулах "halving" гэх үзэгдэл хүлээгдэж байгаа нь мөн хөрөнгө оруулагчдын эерэг хүлээлтэд нөлөөлж байна.

    408182425.png

    Түүнчлэн “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сан болон “Microstrategy” зэрэг технологийн компаниудын худалдан авалт нэмэгдсэн зэрэг нь үнийн өсөлтөд томоохон түлхэц болж байгаа аж. “Microstrategy” компанийн хувьд корпорацын стратегийнхаа хүрээнд “Bitcoin” худалдан авч байгаагаа мэдэгдэж байсан юм. Тус компани энэ сард л гэхэд 3000 гаруйг худалдан авснаар нийт эзэмшдэг “Bitcoin”-ийн хэмжээ нь 10 тэрбум ам.доллар хүрчээ.

    Cэтгэгдэл бичих