logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    АНУ-д X сард үнийн өсөлт саарсан нь инфляц тогтворжиж буйн дохио болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 16 16:35
    204

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс аравдугаар сард 0.5 хувиар буурчээ

    Аравдугаар сард АНУ-ын жижиглэн худалдааны салбарын орлого өмнөх сараас 0.1 хувиар буурлаа. Тус улсын жижиглэн худалдааны борлуулалт наймдугаар болон есдүгээр сард дараалан өсөөд байсан юм.

    Харин өнгөрсөн сард үйлдвэрлэгчийн үнийн индекс 0.5 хувиар буурсан нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болсныг АНУ-ын Засгийн газрын тайланд дурджээ. Үүнд газрын тосны  үнэ буурсан нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

    02.png

    Дээрх тайланг танилцуулахаас өмнө АНУ-ын инфляцын өсөлт ерөнхийдөө удааширч байгааг лхагва гарагт мэдээлсэн юм.

    Мөн АНУ-ын ажлын байрны өсөлт саарч байгаа нь эдийн засаг зөөлөн газардах боломжтой байгааг харуулж байна.

    Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоолоход ашигладаг жижиглэнгийн хяналтын бүлгийн борлуулалт есдүгээр сард 0.7 хувиар, аравдугаар сард 0.2 хувиар өсжээ. Энэ нь III улиралд зардал өссөн ч нөгөө талдаа IV улирлын эдийн засаг хэвийн эхэлж байгааг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих