logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 16 10:30
    228
    Эдийн засгийн байнгын хорооноос Төрөөс 2024 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс 2024 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Ажлын хэсгээс тогтоолын төсөлд тусгах зарчмын зөрүүтэй зургаан саналыг бэлтгэсэн байна. Тухайлбал: Засгийн газар эрх зүйн орчныг бүрдүүлж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх хүртэл тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэнцүү хуваарилах, агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, гэр хорооллын барилгажуулалтад олгох ипотекийн зээлийн хэмжээг хөтөлбөрийн санхүүжилтийн 20 хүртэл хувьд хүргэх зэрэг байна.

    16-3.JPG

    Мөн энэ хүрээнд бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, жижиг, дунд бизнест олгосон зээлийг ангилах зэрэг саналыг тусгажээ.

    Cэтгэгдэл бичих