logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улс, БНКУ-ын Ерөнхийлөгч нар хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх асуудлаар санал солилцоно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 28 09:35
    700

    Зургийг: president.mn

    Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал болж байгаа юм.

    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

    Мөн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газрын төлөөллүүд тээвэр логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөснийг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.

    Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм.

    Хоёр улсын худалдааны эргэлтийг харвал Монгол Улс оны эхний есөн сард 2.5 сая ам.долларын бүтээгдэхүүн тус улсад экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 85 хувиар буурсан дүн болсон байна.

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээр экспортын барааны үнийн дүнгийн дийлэнхийг суудлын автомашин, адууны мах болон хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Харин импорт өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар буурсан дүнтэй байна.

    Харин аялал жуулчлалын статистикийг харвал оны эхний есөн сарын байдлаар Казахстан улсаас Монгол Улсад зорчсон жуулчдын тоо 3.5 мянга хүрсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 21 хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих