logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    БНХАУ-ын цахилгаан автомашинд ногдуулах татвар нэмэхийг дэмжихгүй байхыг “BMW”, “Mercedez Benz” сануулав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 03 16:40
    717

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Европын зах зээлд БНХАУ-ын цахилгаан автомашины эзлэх хувь 2023 онд 6.9 хувь болж нэмэгджээ

    “BMW” болон “Mercedes Benz” зэрэг автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын цахилгаан автомашинд ногдуулах 10 хувийн татварыг 35-45 хувь болгон нэмэгдүүлэх санал хураалтыг дэмжихгүй байхыг Германы эрх баригчдад анхаарууллаа. Европын Холбоо аравдугаар сарын дөрвөнд БНХАУ-ын цахилгаан автомашинд өндөр татвар ногдуулах санал хураалт явуулах юм. Татварыг нэмснээр БНХАУ-тай “Худалдааны дайн” эхлүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна.

    Европын Холбоо татвар ногдуулахын оронд хэлэлцээр хийх талаар бодолцох  хэрэгтэйг “Mercedes Benz” компанийн Гүйцэтгэх захирал Ола Каллениус байр суурьтаа илэрхийлжээ.

    Европын зах зээлд БНХАУ-ын цахилгаан автомашины эзлэх хувь 2020 оны байдлаар 1.1 хувь байсан бол 2023 онд 6.9 хувь болж нэмэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих