logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “Cruise” энэ намраас роботаксины туршилтаа үргэлжлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 20 14:42
    1351

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Финикс, Даллас, Хьюстон хотуудад автомат жолоодлоготой машинуудаа туршиж эхэлсэн бөгөөд ирэх саруудаас аль нэг хотод үйл ажиллагаагаа бүрэн сэргээхээр найдаж буй

    “General Motors”-ийн автомат жолоодлоготой автомашины охин компани “Cruise” нь роботаксины туршилтаа энэ намраас үргэлжлүүлэхээр болсон байна. Тус компанийн автомат жолоодлоготой автомашин өнгөрсөн жилийн аравдугаар сард явган зорчигч мөргөсөн ослоос болоод компанийн лицензийг нь түр цуцлаад байсан юм. Уг асуудлаас үүдэн компанийн үүсгэн байгуулагч Кайл Фогт болон бусад есөн дээд албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Мөн ажлын байрыг 25 хувиар цомхотгосон. “Cruise” компани 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ гэсэн төсөөлөл байсан ч энэхүү осол найдлагыг нь талаар болгосон тухай тус компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра мэдэгдсэн.

    Тус компани Финикс, Даллас, Хьюстон хотуудад автомат жолоодлоготой машинуудаа туршиж эхэлсэн бөгөөд ирэх саруудаас аль нэг хотод үйл ажиллагаагаа бүрэн сэргээхээр найдаж буй. “General Motors” өнгөрсөн зургаадугаар сард “Cruise” компанид 850 сая ам.долларын санхүүжилт олгосон. Мөн 2025 оны эхний улиралд энэ дүнг өсгөхөөр төлөвлөж байна.

    Cэтгэгдэл бичих