logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    ХБНГУ нүүрсний хэрэглээгээ эрс бууруулснаар CO2 ялгаруулалт сүүлийн 70 жилийн доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 09 09:00
    380

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Герман улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2023 онд 673 сая тонн болжээ

    Нүүрсний хэрэглээ тооцооллоос давж эрс багассан нь 2023 онд ХБНГУ-ын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал сүүлийн 70 жилийн доод түвшинд хүрч буурахад нөлөөлснийг “Agora Energiewende” сүүлийн тайландаа онцолжээ. Тодруулбал: тус улсын нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэл 1960-аад оноос хойших доод түвшинд хүрч, дангаараа 44 сая тонн CO2 агаар мандалд ялгарахаас сэргийлсэн байна.

    unnamed (6).jpg

    Герман улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өнгөрсөн онд 673 сая тонн байсан нь жишиг он болох 1990 онтой харьцуулахад 46 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь мөн тус улсын Уур амьсгалын хамгааллын тухай хуульд заасан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг жилийн 722 сая тонноос хэтрүүлэхгүй байх зорилтыг биелүүлсэн гэсэн үг болж байна.

    Cэтгэгдэл бичих