logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Сэргэлэн
    “Renault” шинэ загваруудаасаа ашиг хүртэхээр төлөвлөж, ашгийн төсөөллөө хэвээр үлдээлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 24 16:20
    323

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    “Renault” компанийн III улирлын орлого 11.6 тэрбум ам.доллар болж өсжээ

    Франц улсад төвтэй автомашин үйлдвэрлэгч “Renault” компани шинэ загварын “R5” болон “Dacia” автомашинаасаа ашиг хүртэхээр зорьж байгаатай зэрэгцэн бүтэн жилийн ашгийн төсөөллөө хэвээр үлдээлээ.

    Тус компанийн III улирлын орлого 11.6 тэрбум ам.доллар болж өссөнийг тайлагнажээ. “Renault”-ийн энэ жилийн үйл ажиллагааны ашгийн маржин багадаа 7.5 хувь, чөлөөт мөнгөн урсгал нь 2.5 тэрбум евро болон түүнээс өндөр байх хүлээлттэй хэвээр байна.

    БНХАУ-д цахилгаан автомашины эрэлт буурч, брэндүүдийн борлуулалт саарч байгаатай зэрэгцээд “Stellantis”, “Volkwagen”, “BMW” зэрэг өрсөлдөгч компаниуд нь ашиг нь буурахаар байгааг анхааруулжээ. “Renault”-ийн хувьд борлуулалт нь тогтвортой байгаа юм.

    Cэтгэгдэл бичих