logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    BNEF: БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид хилийн чанад дахь үйлдвэрлэлээ 2 дахин тэлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 24 15:35
    97

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын автомашины брэндүүд шинэ өсөлттэй зах зээл эрэлхийлж байна

    БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид импортын тариф, өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлттэй холбоотойгоор хилийн чанад дахь үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойг “BloombergNEF” тооцооллоо.

    Тус улсын хувьд гадаад зах зээлд гол эд анги үйлдвэрлэн нийлүүлэх замаар хүрдэг байсан бол Европын Холбоо, АНУ, Турк зэрэг улсаас импортын тариф оногдуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа гадагш чиглүүлэхэд хөрөнгө оруулалтаа төвлөрүүлж байна.

    "Дотооддоо цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж, нийлүүлэлтийн илүүдэлд орж байгаа тул БНХАУ-ын брэндүүд шинэ өсөлттэй зах зээл эрэлхийлж байна" гэж “BloombergNEF” онцоллоо. Тухайлбал: БНХАУ-ын үйлдвэрлэгчид есөн улсад үйлдвэрээ байгуулснаар 2023 онд үйлдвэрлэлийн нийт  хүчин чадал нь 1.2 сая нэгж хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь 2026 он гэхэд тэлж, 2.7 сая давна гэж тооцоолсон байна.

    БНХАУ-ын “BYD”, “Chery Automobile”, “Changan” зэрэг тэргүүлэх брэндүүд гадаад дахь үйлдвэрүүдээ тэлж, өнгөрсөн онд 10 нэмэлт төслийг танилцуулаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих