logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    “General Motors”-ийн цахилгаан автомашиныг “Tesla”-ийн супер цэнэглэгчээр цэнэглэх боломжтой болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 19 16:15
    937

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Хэрэглэгчид 225 ам.долларын үнэтэй зориулалтын цэнэглэгчийг л худалдан авахад болох юм байна

    “General Motors”-ийн цахилгаан автомашин эзэмшигчид “Tesla”-ийн 17800 ширхэг супер цэнэглэгчийг ашиглах боломжтой болжээ. Өнгөрсөн жил хоёр компанийн Гүйцэтгэх захирлууд энэ асуудалд тохиролцоонд хүрч байсан бол энэ сараас эхлэн хэрэгжихээр болсныг мэдэгдсэн байна.

    “Tesla”-ийн супер түргэн цэнэглэгчийг ашиглахын тулд “General Motors”-ийн автомашин хэрэглэгч 225 ам.долларын үнэтэй зориулалтын цэнэглэгчийг л худалдан авахад болох аж. 2026 оноос эхлэн гарах “General Motors”-ийн бүх цахилгаан автомашины загварууд өөрийн зориулалтын цэнэглэгчтэй үйлдвэрлэгдэх юм байна.

    Тус компани 50 мянган ам.долларын үнэлгээтэй шинэ загварын цахилгаан автомашин танилцуулахаар бэлтгэж байгаа ба энэ оны эхээр үүсээд байсан программ хангамжийн асуудлаа шийдэж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлсэн. Цахилгаан автомашины эрэлт нь цэнэглэлтийн дэд бүтцийн асуудалтай холбоотойгоор саараад байсан юм.

     

    Cэтгэгдэл бичих