logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Канад улс ирэх онд гадаад оюутнуудад олгох визийн тоог 10 хувиар бууруулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 19 13:31
    1354

    Зургийг: Taehoon Kim/Bloomberg

    2025 оноос мастерын түвшний оюутнуудын гэр бүлд олгох визийн тоог багасгана

    Канад улс цагаачлалыг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед оюутнуудад олгох визийн тоо нь 2025 онд энэ оны түвшнээс 10 хувиар буурах төлөвтэй. Ингэснээр 2023 оноос хойш оюутнуудад олгох визийн тоо 36 хувиар буурахаар байна. Канадын хүн амын хэт их өсөлттэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар цагаачлалын бодлогоо эрчимтэйгээр чангатгаж эхэлсэн.

    Тус улс 2024 онд бакалаврын түвшний гадаад оюутнуудад олгох визийн тоог бууруулсан. Тэгвэл 2025 оноос мастерын түвшний оюутнуудын гэр бүлд олгох визийн тоог мөн багасгана гэдгээ Цагаачлалын яамны сайд Марк Миллер мэдээлсэн юм.

    Мөн ирэх гурван жилийн хугацаанд тус улсад түр оршин суугчдын тоог 5 хүртэл хувиар бууруулна гэдгээ мэдэгдсэн. Үүний үр дүнд гурван жилийн хугацаанд тус улсад түр оршин суугчдын тоо 525 мянгаар буурна гэж тооцоолж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих