logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Black Myth: Wukong” тоглоомын ачаар Хятадын алслагдмал муж жуулчдын хөлд дарагдах болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 30 15:19
    979
    Ихээхэн амжилт олоод буй энэхүү видео тоглоомд мужийн хэд хэдэн түүхэн дурсгалт газар гардаг

    Өдгөө байлдан дагуулж буй “Black Myth: Wukong” видео тоглоомоос сэдэл авсан Хятад жуулчид Шаньси мужийн сүм хийд, суварга болон түүхэн дурсгалт газрууд руу олноороо цувах болжээ. Уулархаг, зэлүүд байгаль голчилсон, хүмүүст тэр бүр танигдаагүй энэ бүс нутаг одоо байгалийн сайхныг шагшин магтсан жуулчдын хөлд дарагдаж байна.

    Наймдугаар сард худалдаанд гарснаасаа хойш ихээхэн амжилт олоод буй энэхүү видео тоглоомд мужийн хэд хэдэн түүхэн дурсгалт газар гардаг. Тоглоомыг “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх Хятадын сонгодог зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дайчин мич Сүн Ү Күн дайснуудтайгаа тулалдаж буй адал явдал өрнөдөг. 

    “Tencent” компанийн санхүүжилттэй стартап компанийн бүтээсэн уг тоглоом БНХАУ болон гаднын орнуудад өндөр борлуулалттай байна. Тоглоомд дурсгалт газруудыг тун ч бодитой дүрсэлжээ. Тухайлбал тоглоомд гардаг 36 байршлын 27 нь Шаньси муж дахь дурсгалт газрууд аж. Энэ дунд эртний хаант улсын үеийн олон мянган баримал, сийлбэр бүхий, НҮБ-ын Дэлхийн өвд бүртгэлтэй Юньганы агуйн Бурхадын чуулбараас эхлээд II зуунд баригдсан Гуаншэн хийд бий.

    ezgif-5-eb7421fa58.jpg

    Гуаншэн хийдийн Фейхон суварга - VCG/Getty Images

    Саяхан болсон Намрын дунд сарын баярын үеэр жуулчдын урсгал огцом нэмэгдэж, Хятадын хамгийн ядуу мужуудын нэгт тооцогддог Шаньси мужид бизнесүүдийн ашиг орлого нэмэгджээ. Нөгөөтэйгүүр хөдөөний тосгодууд энэ их хэмжээний жуулчин авахад тогтвортой байдлын хувьд бэлэн эсэх дээр асуултууд урган гарч байна.

    Цар тахлаас хойш Хятад жуулчид хилийн чанад руу аялахаас татгалзаж, дотооддоо адал явдал эрэлхийлэх болжээ. Уг чиг хандлагыг БНХАУ-ын Засгийн газар ч дэмжсэн бөгөөд удаашралтай байгаа эдийн засгаа дэмжихийн тулд дотоодын худалдан авалтаа нэмэгдүүлэхийг иргэддээ уриалжээ. Намрын дунд сарын баярын үеэрх гурав хоногт Шаньси мужид ирсэн аялагчдын тоог харвал “Black Myth: Wukong” видео тоглоом танилцуулагдсан цагаас хойш огцом өссөн үзүүлэлттэй байна.

    Сүүлийн хэдэн долоо хоногт Шаньси муж руу аялах захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75 хувиар өссөн байна. Үүнд саяхны баярын захиалга болон удахгүй болох Алтан долоо хоногийн амралтын захиалгууд ч багтсаныг “Alibaba” группийн онлайн аяллын платформ “Fliggy.com” мэдээлсэн байна. “Өрнийн бяцхан диваажин” хэмээх алдарт шаазан баримлуудын цогцолборыг үзэх захиалгын тоо гэхэд л дөрөв дахин нэмэгджээ. 

    Cэтгэгдэл бичих