logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Rio Tinto”-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 27 16:15
    418

    Зургийг: Bloomberg via Getty Images

    “Rio Tinto” компанийн хувьцааны зорилтот ханш 129.4 гаруй австрали доллар байна

    “Rio Tinto” компанийн хувьцааны ханш өсөлтөө хадгалж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.8 орчим хувиар өсөж, 135 гаруй австрали доллар болсон байна.

    2023 он гарсаар “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 18 орчим хувиар өсөөд байгаа юм. Харин энэ хугацаанд Австралийн “ASX 200” индекс 7.39 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    RIO-TINTO-GFX.jpg

    Мягмар гарагт тус компанийн хувьцааны арилжааны хэмжээ 20 өдрийн дундаж түвшнээсээ нэлээдгүй бага байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар “Rio Tinto” компанийн хувьцааны зорилтот ханш 129.4 гаруй австрали доллар байна.

    Cэтгэгдэл бичих