logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 05 16:46
    693

    Зургийг: С.Батсайхан

    Монгол эмэгтэйчүүд асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдээс гурав дахин илүү цаг зарцуулдаг

    Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 51.5 хувь байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 15 орчим хувиар доогуур үзүүлэлт болохыг Монфемнет үндэсний сүлжээ мэдээллээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурч байгаа нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах зэрэг асрахуйн ажлуудтай холбоотой гэдгийг тодотгож байна.

    Монголд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад асрахуйн хөдөлмөрт гурав дахин илүү цаг зарцуулж байгаа аж. Дэлхийд өдөр бүр 16.4 их наяд цагийн асрахуйн хөлсгүй хөдөлмөр хийгддэг. Цалин хөлсний хамгийн бага хэмжээгээр тооцоход энэ нь дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувь буюу 11 их наяд ам.доллартой тэнцэхээр байна.

    Төрөөс асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлд жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг 63.2 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байгаа юм.

    Түүнчлэн нэг хүнд ногдох эдийн засгийн жилийн өсөлтийн түвшнийг 0.5 хувиар нэмэгдүүлж, 2050 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16 хувиар өсгөж болох ажээ. 

    "Гоёл кашмер" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунаа

    ОУХБ-ын үндэсний зохицуулагч Л.Болормаа

    Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр

    Cэтгэгдэл бичих