logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Ирээдүйн өв санд АМНАТ-ийн орлогын 65 хувийг төвлөрүүлж хуримтлал үүсгэнэ. Гэхдээ...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 28 09:45
    276

    Зургийг: С.Батсайхан

    Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ

    Засгийн газар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болоод байна. Энэхүү хуульд Ирээдүйн өв сан, Хуримтлалын нэгдсэн сан, Хөгжлийн сангууд хамаарахаар тусгаад байгаа юм.

    Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдсэн орлогын 65 хувиар санхүүжиж, хуримтлал үүснэ. 2030 он хүртэл хуримтлалаа  бий болгож, түүнээс хойш хуримтлагдсан хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх аж.

    Гэхдээ өнгөрсөн хугацаанд юу өрнөснийг харвал, түүхий эдийн үнийн мөчлөгийг сөрж, ирээдүй үедээ хөрөнгө хуримтлуулахад чиглэсэн Баялгийн сангийн бодлого тавигдсан сууриасаа эхлээд хэрэгжилт хүртлээ асуудалтай тулгарсаар байгаа юм. Тухайлбал: 2016 оны хуулиар батлагдаж байсан Баялгийн сан болох Ирээдүйн өв сангийн жил бүр хуримтлал нь нэмэгдэх зарчим, мөн 2030 он хүртэл зарцуулалт хийгдэхгүй байх заалтын аль нь ч хэрэгжээгүй. Тус санд хуримтлагдах орлогыг төсвийн алдагдал нөхөхөд, эсвэл хүүхдийн мөнгө олгоход зарцуулснаар хуримтлал нь арвижаагүй үлдсэн юм.

    Баялгийн санг ийнхүү үндсэн чиг үүргээс нь хазайлгаж, тогтворжуулалтын үүрэг гүйцэтгүүлж байна. Тиймээс богино хугацаанд баялгийн санд хуримтлал үүсгэхийн оронд улсын өрийг бууруулах, төсвийн тогтворжуулалтын санг үр дүнтэй ажиллуулахад голлон анхаарах хэрэгтэйг Дэлхийн банк 2020 оны “Уул уурхай ба оюун ухаан” судалгаандаа дурдаж байжээ.

    Cэтгэгдэл бичих