logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    “Эрдэнэс Монгол”, “Кум Яанг” компаниуд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 18 16:20
    319
    "Эрдэнэс Монгол" БНСУ-ын “Кум Яанг” ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    “Эрдэнэс Монгол” компани БНСУ-ын “Кум Яанг” ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

    Энэ хүрээнд чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээний нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр байгааг “Эрдэнэс Монгол” компани мэдээллээ.

    “Эрдэнэс Монгол” компаниас чухал ашигт малтмалуудыг неодиум, лити, никель, зэс, жонш, төмөр зэрэг элементийг тодорхойлоод байгаа аж. Эдгээрийг Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй гэж үзэн зах зээлийн чиг хандлага, нөөц нэмэгдүүлэх боломж, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод тулгуурлан гаргасныг мэдээлэв.

    Cэтгэгдэл бичих