Зургийг: С.БатсайханKevin Frayer/Getty Images
Үнэлгээний "Fitch Ratings" агентлаг БНХАУ-ын эдийн засгийн төлөвийг “Neutral” буюу “Тогтвортой” гэж дүгнэлээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл зэрэг эрсдэлийг анхааруулж, өсөлт удааширна гэж үзсэн байна. Тус агентлаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.3 хувь байсан бол 2024 онд буурч, 4.6 хувьд хүрэхээр байгааг тайландаа онцолжээ.
БНХАУ-ын төсвийн алдагдал 2023 онд уламжлалт дээд хязгаар болох дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувийг даваад байна. Хэдийгээр мөнгөний бодлогыг идэвхтэй ашигласнаар тодорхой эрсдэлүүдийг хязгаарлаж болох ч эдгээр дэмжлэг төсвийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлөх магадлалтайг "Fitch Ratings" тайландаа дурджээ.
Үүнээс гадна БНХАУ-ын хөрөнгийн зах болон юанийн ханш бүс нутагтаа сайнгүй үзүүлэлттэй байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих арга хэмжээнүүд амжилттай биш байж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа болон өрхийн амьжиргаа муудсан үзүүлэлттэй байна.