logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    "Tesla"-ийн БНХАУ дахь нийлүүлэлт улирлын дүнгээр дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 10 11:10
    543

    Зургийг: M. Scott Brauer/Bloomberg

    "Tesla” компани III улиралд 462.8 мянган нэгж цахилгаан автомашин олон улсын зах зээлд нийлүүлжээ

    “Tesla” компани III улиралд БНХАУ-д 249 мянган нэгж цахилгаан автомашин нийлүүлснээ тайлагналаа. Энэ нь өнгөрсөн оны санхүүгийн сүүлийн улиралд хүрч байсан дээд үзүүлэлтээ шинэчилсэн үзүүлэлт болов. Мөн Шанхайн үйлдвэрийн нийлүүлэлт нь гурван улирал дараалан өссөн байна.

    БНХАУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хуучин автомашинаа цахилгаан автомашинаар солих бодлого “Tesla”-ийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна.  Мөн есдүгээр сард нийт 88 мянган нэгж “Model 3” седан болон “Model Y” спорт загварын цахилгаан автомашин нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар өссөн дүн боллоо.

    БНХАУ дахь борлуулалтын өсөлтийг эс тооцвол өнгөрсөн улиралд “Tesla” компани олон улсад  462.8 мянган нэгж цахилгаан автомашин нийлүүлсэн нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй.

    418171944.jpg

    Пүрэв гарагт тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск урт хугацаанд хүлээлт үүсгээд буй “Robotaxi” болон бусад шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгнө. Энэ нь дараагийн улирлын өсөлтөд нь эергээр нөлөөлж магадгүй гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих