logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    Цахилгаан автомашины эрэлт сул байгаатай холбоотойгоор “Volvo” төлөвлөгөөгөө өөрчлөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 05 16:00
    1152

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    “Volvo"-ийн “EX30” SUV загварын АНУ-д гарах хугацаа хойшлоод байна

    “Volvo” компани 2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин борлуулах зорилгоо өөрчиллөө. Шинэчилсэн төлөвлөгөөгөөр борлуулалтын 90 хувийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт үлдсэн 10 хувийг шаталтат хосолмол хөдөлгүүрт байлгахаар зорьж байна.

    Европ дахь цахилгаан автомашины эрэлт удааширч, Герман, Швед зэрэг улсад татаас буурсан нь нөлөөлсөн байна.

    БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудад Европын Холбоо өндөр тариф ногдуулж байгаа нь “Volvo” компанид ихээхэн чирэгдэл учруулж байгаа юм. Энэ нь тус компанийн “EX30” SUV загварын автомашин АНУ-д гарах хугацааг хойшлуулсан байна.

    Цахилгаан автомашины борлуулалт сайнгүй байгаа ч “Volvo” удахгүй “EX90” загвараа АНУ болон Европын хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих