“Сүү” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд 35.8 хувиар өсөж, 147.8 орчим тэрбум төгрөг хүрсэн байна. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 87.6 хувиар өсөж, 15.6 тэрбум төгрөг болжээ.
Бүтээгдэхүүний өртөг бууруулахад чиглэсэн томоохон ажлууд хийсний үр дүнд ашигт ажиллагаа сайжирч нийт ашгийн хувь нь өсөж байгааг хагас жилийн тайландаа дурдаж байв. Мөн сүү үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь хоёр дахин нэмэгдсэнийг тодотгож байна.
Түүнчлэн орон нутгийн борлуулалт нь өнгөрсөн оны эхний хагасын байдлаар гурав дахин өссөнийг мэдээлж байлаа.
“Сүү” ХК өнгөрсөн хугацаанд нийт 15.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараагаад байгаа юм. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 123.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.