logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хиймэл оюун эрчээ авч буй энэ үед STEM рүү хэт яарах хэрэггүйг Нобелийн шагналтан анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 05 10:30
    588

    Зургийг: Simon Dawson/Bloomberg

    Кристофер Писсаридес: Мэдээллийн технологийн салбарынхан хиймэл оюуныг хэт хөгжүүлснээр өөрсдийн ирээдүйг “баллаж” болзошгүй

    Нобелийн шагналтан, хөдөлмөрийн зах зээлийн эдийн засагч Кристофер Писсаридес залуу үеийнхэнд STEM боловсрол буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэл рүү хэт хошуурахгүй байхыг зөвлөлөө. Учир нь хиймэл оюун давамгайлсан ертөнцөд “хүнлэг”, бүтээлч ур чадварууд илүү үнэ цэнтэйд тооцогдох боломжтой гэжээ.

    Лондоны Эдийн засгийн сургуулийн эдийн засгийн профессор Кристофер Писсаридес "Мэдээллийн технологийн салбарын зарим мэргэжилтнүүд хиймэл оюуныг хэт хөгжүүлснээрээ өөрсдийн ирээдүйг “баллаж” болзошгүй"-г анхааруулсан юм. Учир нь хиймэл оюун ирээдүйд салбарынх нь ажлыг ч булааж болох аж. 

    Ерөнхийдөө хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлд эергээр нөлөөлнө гэж тэрбээр харж байгаа ч залуус технологийн дэвшилд түшиглэн амжилт гаргана гэж үзэж STEM боловсролоор мэргэшиж байгаад  эргэлзэж байгаа юм. Хэдийгээр өнөө цагт STEM ур чадвар өндөр эрэлттэй байгаа ч ажлын байрууд нүүр тулан ажилладаг уламжлалт ур чадваруудыг улам их шаардаж байна. Тухайлбал: зочлох үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт эдгээр ур чадвар ихээхэн эрэлттэй хэвээр байх төлөвтэй байгаа аж. 

    “Дата мэдээлэл цуглуулах, харьцуулах, боловсруулах, тэдгээрийг хиймэл оюуны дараагийн шатны хөгжүүлэлтэд ашиглах эсвэл хиймэл оюуныг ажлын байруудад нэвтрүүлэх зэрэгт шаардагдах одоогийн ур чадварууд ирээдүйд хэрэгцээгүй болно. Учир нь энэ бүх ажлыг хиймэл оюун хийнэ. Хэдийгээр энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэж байгаа ч STEM боловсролыг сонирхож эзэмшсэн тэдгээр бүх төгсөгчдийг ажлын байраар хангах хэмжээний их биш байх болов уу” гэж Кристофер Писсаридес ярилцлагадаа дурджээ.

    Оюутан, сурагчид ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр түгээмэл олдоно гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаас сүүлийн жилүүдэд компьютерын шинжлэх ухаан зэрэг STEM хичээлийн хөтөлбөр эрчээ авч байна. Хэдий тийм боловч хиймэл оюуны хэрэглээ эрс нэмэгдсэнээр ажилтнуудын ажлын байранд шаардагдаж байсан зарим ур чадвар хэрэгцээгүй болж, өөрчлөгдөж мэдэхээр байгаа юм. 

    Харин урт хугацаандаа харилцаа, үйлчилгээ, эрүүл мэнд зэрэг салбаруудад шаардагддаг зохион байгуулах, бүтээлчээр сэтгэх, хүнлэг байх ур чадваруудыг технологи ялангуяа хиймэл оюун тэр бүр орлож чадахгүй тул эрэлт өндөртэй хэвээр байна гэж үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих