logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Coherent Market: Олон улсын автомашины засвар үйлчилгээний зах зээл 2030 он гэхэд $1.3 их наядаар хэмжигдэхээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 08 16:40
    529

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Игавахара Масарү: “Toyota”-ийн автомашины засварын үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, албан байгууллагууд олон байдаг ч яг стандартын дагуу чанартай үйлчилгээ үзүүлдэг газрууд харьцангуй цөөн байна

    Олон улсын автомашины засвар үйлчилгээний зах зээл 2023 онд 770.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2030 он гэхэд 1.3 орчим их наяд ам.доллароор хэмжигдэнэ гэж “Coherent Market” судалгааны байгууллага мэдээллээ.

    Монгол Улсын хувьд импортын автомашины дийлэнхийг буюу оны эхний найман сарын байдлаар 93.4 хувийг Япон улсаас татан авч байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    “Японы “Toyota”-ийн автомашины засварын үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, албан байгууллагууд олон байдаг ч яг стандартын дагуу чанартай үйлчилгээ үзүүлдэг газрууд харьцангуй цөөн байгаа”-г Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тодотгов. Иймд энэ чиглэлд мэргэжилтнүүд бэлтгэх нь чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.

    Сүүлийн байдлаар Шинжлэх ухаан технологийн их сургууль “Toyota” компанийн техникийн сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр “Toyota”-ийн автомашиныг аюулгүй найдвартай хэрэглэхэд инженер техникийн ажилтнуудын суурь мэдлэг, ур чадвар дээшилнэ гэж үзэж байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих