logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн хязгаарт тулгаж тусгасан 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 29 15:30
    305

    Зургийг: parliament.mn

    Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр ДНБ-тэй харьцах харьцаа нь 2022 онд 52.4 хувьтай, 2023 онд 51.2 хувь байна

    УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Төсөлд 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 6.5 хувь, Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн дээд хязгаарт байхаар төлөвлөсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 32.3 хувьтай, зарлага 35.1 хувьтай байхаар боловсруулжээ. Мөн Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 39.27 их наяд төгрөг, 2025-2026 онд 43.7-47.6 их наяд төгрөг байхаар тооцож тусгасан байна.

    Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа нь 2022 онд 52.4 хувь, 2023 онд 51.2 хувьтай байгаа юм. Валютын ханш болон бусад эрсдэлт нөхцөл байдлыг тооцоолсны үндсэнд Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн ч заавал тулгах шаардлагагүй гэж ажлын хэсэг тодотголоо.

    Cэтгэгдэл бичих