logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    SXCoal: Цар тахлын хязгаарлалт суларч, нөөц бүрдүүлэлт нэмэгдсэнээр БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт өсөж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 11:00
    12090
    Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний агуулахын төлбөр, НӨАТ шингэсэн үнэ тонн нь 1600-1650 юань хүрэв

    Тээвэр логистикийн уян хатан байдал, арилжаанд оролцогчдын хяналт шалгалт сайжирснаар БНХАУ-д Монголоос авах коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэж байгааг “SXCoal” онцоллоо.

    Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний агуулахын төлбөр, НӨАТ шингэсэн үнэ тонн нь 1600-1650 юань хүрсэн нь энэ долоо хоногийн эхэн үеэс тонн тутамд 10-50 юаниар өссөн дүн болжээ.

    Мөн 12 дугаар сарын долоонд Монголоос нүүрс тээвэрлэсэн 861 автомашин хилээр нэвтэрсэн нь 2020 оны 11 дүгээр сарын 10-наас хойших дээд үзүүлэлт болсон байна. Сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт нэвтэрч буй автомашины тоо дунджаар 826 байсан нь харьцангуй өндөр үзүүлэлт болохыг “SXCoal”-ийн тайланд дурджээ.

    БНХАУ цар тахалтай холбоотой авто замын хөдөлгөөн, тээвэрлэлтийн хязгаарлалт суларсны зэрэгцээ өвлийн нөөц бүрдүүлэлт эрчимжсэнээр коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж байна.

    “SXCoal”-ийн судалгаанд хамрагдсан уурхайнуудад түүхий коксжих нүүрсний агуулахын нөөц өнгөрсөн долоо хоногт 8.2 хувиар багасаж, 12 дугаар сарын найманд 2.92 сая тонн хүрсэн үзүүлэлттэй байна.

    Ялангуяа Шаньси муж, ӨМӨЗО-д байршилтай олборлогч компаниудын нөөц өмнөх долоо хоногийн түвшинтэй харьцуулахад 17.5 болон 20.7 хувиар багасаад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих