logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг 5 жилээр сунгав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 16 09:17
    124
    ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит VI уулзалт Узбекистан улсын Самарканд хотноо боллоо

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гуравласан уулзалтын үеэр "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг таван жилээр сунгахаар санал нэгдсэнийг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлэв.

    Энэ хүрээнд хамтарсан дэд бүтэц болон хөгжлийн хөтөлбөрүүдээ уялдуулах хэрэгтэйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцолж, хамтарсан төслүүд дундаас гурван улсын чингэлэг тээвэрт чухал үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шинэчлэх ажил хамгийн чухал болохыг дурдсан байна. 

    Талууд гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ хүрээнд ОХУ-Монгол Улсын хилийн Наушки боомтыг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридор байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхийлөгч нар онцлов.

    Үүнээс гадна ОХУ Монгол Улсаар дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөлд ойрын хугацаанд БНХАУ-тай тохиролцоонд хүрэхээр байгааг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч мэдээлсэн ба энэхүү хийн хоолой ашиглалтад орвол “Gazprom” 50 тэрбум метр куб байгалийн хий нийлүүлэх боломжтой болох юм.

    Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын өргөтгөсөн хуралдааны үеэр "Узбекистан, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын уулзалт хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан" гэж Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих