logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Binance” крипто бирж “Twitter”-ийг сайжруулах ажилд туслах баг бүрдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 01 16:30
    397
    Виртуал хөрөнгийн дэлхийн хамгийн том биржид тооцогддог “Binance Holdings” компани “Twitter”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна

    Тэрбумтан Илон Маскийн “Twitter”-ийг худалдан авах хэлцэлд хөрөнгө оруулагчаар оролцсон “Binance Holdings” компаниас тус сошиал сүлжээг блокчэйн болон криптовалютын тусламжтайгаар сайжруулж болох арга замыг боловсруулах баг бүрдүүлж байна. 

    Виртуал хөрөнгийн дэлхийн хамгийн том биржид тооцогддог тус компани “Twitter”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байгаа нь энэхүү алхмаас харагджээ. Баасан гарагт “Binance Holdings” Илон Маскийн худалдан авалтад хөрөнгө оруулсан болохоо баталсан юм.

    “Блокчэйн, криптовалютыг ашиглан “Twitter” платформд хувь нэмэр оруулж болох арга замуудад анхаарахаар “Binance Holdings” дотооддоо баг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн Илон Маскийн алсын харааг ажил хэрэг болгоход туслалцаа үзүүлэх төлөвлөгөө болон стратегиудыг идэвхтэй боловсруулж байгаа” хэмээн тус компанийн төлөөлөгч онцолсон бөгөөд энэ ажил нь эхний шатандаа явж байгааг нэмж дурджээ.

    Түүнчлэн сүүлийн жилүүдэд олширсон автомат буюу “бот” хаягууд гэх мэт “Twitter”-ийн зарим асуудлуудад шийдэл олоход анхаарч ажиллахыг онцолсон байна. Хэлцэл эхэлснээс хойш Илон Маск тэдгээр “бот” хаягуудын тоонд онцгой анхаарал хандуулж, хожим худалдан авалтаа цуцлахаар оролдох үедээ энэ асуудлыг гол шалтгаан болгож байв.

    Cэтгэгдэл бичих