logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Цар тахлын үед жуулчны баазууд хүний нөөцийнхөө 68 хувийг алджээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 20 14:45
    183
    Аялал жуулчлалын мэргэжил сонголт 2007 оноос хойш 87 хувиар буурчээ

    Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн баталсантай зэрэгцээд жуулчдын тоог нэмэгдүүлэх зэргээр салбарын хөгжлийн чиглэлд арга хэмжээ авч байгаа ч  мэргэжлийн хөтөч зэрэг хүний нөөц хангалтгүй байгаа нь гол сорилт болж байгааг салбарынхан мэдээлж байна.

    Цар тахлын үеэр аялал жуулчлалын салбарт тур оператор компаниуд 78 хувийн хүний нөөцөө алдсан бол жуулчны баазууд 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан гэх тоон мэдээлэл байгаа юм.

    Аялал жуулчлалын чиглэлд 16 их, дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг. 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол 2022 онд энэ тоо 979 болжээ. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын мэргэжил сонголт 2007 оноос хойш 87 хувиар буураад байгаа аж.

    “Говь Каравансерай Лодж” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Г.Нинжин

    МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд

    Cэтгэгдэл бичих