logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр өсгөхөөр тусгаад байна"
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 20 09:30
    137

    Зургийг: С.Батсайхан

    УИХ дахь АН-ын бүлэг: Улс төрийн намын тухай хуулийн төслөөс зарим болгоомжлол үүсэж байна

    Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлэхээр тусгасныг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдлээ. Засгийн газар шинэ итгэлцүүр батлан, жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдсэнээр тэтгэврийн зөрүү үүсэхгүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тодотгов.

    Түүнчлэн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан байна. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас хоёр хувийг нь бодит байдлаар мөнгөжүүлж, төсвийн орлого нэмэгдэхтэй зэрэгцээд дөрвөн хувь, зургаан хувь гэх мэтээр нэмэгдүүлэхээр болсон юм.

    Мөн Тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн заалт багтсан байна. Ингэхдээ малчид нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл Төрөөс 50 хувийг төлөхөөр заажээ.

    Багц хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлах зорилттой байгаа юм. Ингэснээр 2024 оноос хэрэгжүүлэхээр байна.

    Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс улс төрийн намын тухай хуулийн одоогийн төслийг улс төрийн намын үйл ажиллагааны харилцааг өргөн хүрээнд зохицуулж байгаа хууль орж ирсэн гэж үзэж байгаа аж.

    Хэдий тийм боловч дотоод засаглал, ил тод байдалтай холбоотой харилцааг бүрэн дүүрэн зохицуулахуйц хууль гэж хэлэхэд төвөгтэй байгааг тодотгож байна.

    Тэр дундаа Төрийн хяналтын байгууллагаар дамжуулан улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцох, хязгаарлах үүд хаалга нээгдэх вий болгоомжлол одоогийн хуулийн төслөөс бий болж байна гэж Ардчилсан намын бүлэг үзжээ.

    Cэтгэгдэл бичих