logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНТУ-ын Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 16 09:00
    300

    Зургийг: Jeff J Mitchell/Getty Images Europe

    БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь ч 50 хувийн босгыг давж чадсангүй

    Ням гарагт болсон БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадсангүй. Эхний шатанд ялахын тулд нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал авах ёстой байсан ч тус улсын одоогийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоан ч энэ босгыг давж чадаагүйгээс хоёр дахь шатны санал хураалтыг тавдугаар сарын 28-нд зохион байгуулахаар боллоо.

    БНТУ-ын Сонгуулийн хороо 53.9 сая санал хуудаснаас 1.21 сая гаруйг нь хүчингүйд тооцсон байна. Сонгуулийн ирц 88.8 хувиас давжээ. 

    Энэ удаагийн сонгуульд Режеп Тайип Эрдоган сөрөг хүчний хоёр нэр дэвшигчтэй өрсөлдсөн бөгөөд тэдгээрээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Туркийн сөрөг хүчний зургаан намын эвслээс нэр дэвшсэн Кемаль Кылычдароглу байв.

    Сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусаад байгаа бөгөөд Режеп Тайип Эрдоан сонгогчдын 49.5 хувь, Кемаль Кылычдароглу 45.06 хувь, Синан Оган 5.28 хувийн санал авчээ. Ингэснээр хамгийн олон санал авсан Режеп Тайип Эрдоан болон сөрөг хүчний нэр дэвшигч Кемаль Кылычдароглу нар дахин өрсөлдөхөөр болж байна. Харин гуравдагч нэр дэвшигч Синан Оган хоёр дахь шатны санал хураалтаас хасагдаж байгаа юм.

    Сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулахаас өмнө Режеп Тайип Эрдоан түүний удирддаг эвсэл Парламентад олонхын суудал авсан нь хоёр дахь шатны санал хураалтаар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь дэм болно гэж мэдэгджээ.

    398326020-(1).png

    Сонгуулийн санал хураалтын эцсийн дүн гарснаар Туркийн компаниудын хувьцааны ханш, бондууд унаад байна. Мөн тус улсын Засгийн газрын өрийн зээлийн эрсдэлийн даатгалын үнэ өслөө. Энэ нь Режеп Тайип Эрдоаны уламжлалт бус эдийн засгийн бодлого эцэс болно гэж найдаж байсан хөрөнгө оруулагчдын хүлээлт биелээгүйтэй холбоотой аж.

    Режеп Тайип Эрдоан 2018 оноос хойш үнийн өсөлтийг үл харгалзан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжихээр бодлогын хүүг бууруулах зэрэг уламжлалт бус эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр лирагийн ханшид ирэх дарамт нэмэгдсэн байна. Режеп Тайип Эрдоаны хувьд бодлогын хүүг бууруулах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд 2019 оноос хойш Турк улсын Төв банкны тэргүүнийг гурван удаа сольсон юм.

    Баасан гарагийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагч нарын эзэмшиж буй Туркийн бондууд болон компаниудын хувьцаа 24 тэрбум ам.доллароор хэмжигдэж байв. 10 гаруй жилийн өмнө энэ үзүүлэлт 152 тэрбум ам.доллартой тэнцэж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Турк улс эдийн засгийн бодлогоо эрс үүсгэх шаардлагатай байгаа ажээ.

    Харин сөрөг хүчний нэр дэвшигч Кемаль Кылычдароглуг ялалт байгуулна гэж найдаж байсан хөрөнгө оруулагчдын хувьд санал хураалтын үр дүн хүндхэн цохилт болсныг “Tellimer”-ийн шинжээч мэдээллээ. Сөрөг хүчний нэр дэвшигч Кемаль Кылычдароглугийн хувьд дахин уламжлалт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх, Турк улсын Төв банкны бие даасан, хараат бус байдлыг сэргээх замаар бодлогын хүүг бусад улсын жишигтэй нийцүүлэхээ амлаад байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих