logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    V сарын эцсийн гадаад валютын албан нөөц $3.89 тэрбум болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 08 10:50
    670

    Зургийг: bloomberg.com

    Оны эхний саруудад гадаад валютын албан нөөцийн хэмжээ төдийлөн өндөр өсөлтгүй байв

    Монгол Улсын гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 896 сая ам.доллар хүрснийг Монголбанк мэдээллээ.

    Энэ нь өмнөх сараас 5.57 хувиар өссөн бол оны эхнээс 14.63 хувиар нэмэгдсэн дүн болж байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.65 хувиар өсжээ.

    Оны эхний саруудад гадаад валютын албан нөөцийн хэмжээ төдийлөн өндөр өсөлтгүй байсан юм. Гадаад валютын нөөцийн бүтцийг авч үзвэл дөрөвдүгээр сарын байдлаар 85.5 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэх нөөц байсан бөгөөд үүний 78.6 хувь нь харилцах, хадгаламж бүрдүүлж байжээ.

    Мөн I-II улиралд нүүрсний экспортын орлого үргэлжлэн нэмэгдсэн, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын валютыг Төв банк худалдан авч байгаа зэрэг нь валютын нөөцөд тодорхой дэмжлэг болж байсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэр онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих