logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Крипто биржийн гаргасан токенуудын эрсдэл "маш өндөр" болохыг Английн Төв банк анхаарууллаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 11:40
    298
    Крипто платформуудын уналт цаашид үргэлжилнэ гэсэн болгоомжлолоос үүдэн хөрөнгө оруулагчид оффлайн хэтэвчинд крипто валютаа хадгалах нь түгээмэл болжээ

    Дампуурлаа зарлаад байгаа "FTX" крипто биржийн "FTT" токен болон бусад биржүүдээс гаргасан токенуудыг барьцаа болгон авах нь маш өндөр эрсдэлтэй гэж Английн Төв банкны дэд Ерөнхийлөгч Сэр Жон Канлиф анхааруулсан байна. 

    "Компани өөрсдийн гаргасан баталгаагүй виртуал хөрөнгийг зээлийн барьцаа болон бондын урьдчилсан төлбөрт хүлээн авч байгаа нь хамгийн том эрсдэл. Ингэснээр компани дефолт болох эрсдэлтэй тулгарч, хэрэглэгчдэд ирэх эрсдэл үүнийг дагаад нэмэгддэг" хэмээн тэрбээр мэдэгджээ.

    Энэ сарын эхээр "FTX" компани дампуурлаа зарласнаар криптовалютын эко системд савалгаа үүсч, крипто биржид итгэх хэрэглэгчдийн итгэл буураад байгаа юм. Одоогоор тус компанийн голлох 50 зээлдүүлэгч тус бүр доод тал нь 21 сая ам.долларыг "FTX"-ээс нэхэмжлээд байна. 

    Крипто платформуудын уналт цаашид үргэлжилнэ гэсэн болгоомжлолоос үүдэн хөрөнгө оруулагчид оффлайн хэтэвчинд крипто валютаа хадгалах нь түгээмэл болсон. 

    Санхүүгийн эрсдэлийг хүний үйл ажиллагаагүйгээр програмаар тооцоолох явдалд одоогоор бүрэн итгэхгүй байгаа гэдгээ Сэр Жон Канлиф онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих