УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталлаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дагуу 2023 онд инфляц нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6+-2 хувийн интервалд хүрэхээр байна.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх ажлууд үргэлжлэн хийгдэж, салбарын макро стресс тестийн аргачлалыг боловсронгуй болгоно гэж тусгасан байна.
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн бодлого нягт уялдах ёстой гэж зарим гишүүн анхааруулсан юм.
Монголбанкны мэдээлснээр банкны салбарын хувьд активын чанарын үнэлгээ хийж, тодорхой үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэл өгсний дагуу наймдугаар сард тохируулга хийгдсэн байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нээлттэй орхих нь зүйтэй гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлж байв.
Ипотекийн бага хүүтэй хөтөлбөр 2013 онд эхэлснээс хойш 109.8 мянган өрхөд 6.6 их наяд төгрөгийн зээл олгосноос зөвхөн энэ онд 523.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан шийдвэрээс хойших 31 сарын хугацаанд анх зээл авсан иргэдийн 20 хувь нь эргэн төлөхгүй байгаа байсан бол одоо 50 хувь болсныг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлсэн юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн