logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    МИАТ компани 2008 оноос хойш анх удаа орон нутгийн шууд нислэгүүд үйлдэж эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 30 17:32
    519

    Зургийг: MIAT Mongolian Airlines

    Орон нутгийн нислэгт зориулан ӨАБНУ-ын "Cem Air" компаниас CRJ-200 агаарын хөлөг түрээслэн авчээ

    МИАТ ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, есөн аймгийн чиглэлд шууд нислэг хийж эхэллээ.

    Орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор гадаадын жуулчид Мөрөн, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад гэх мэт аялал жуулчлалын гол бүс нутгууд руу аялах боломж бүрдэж байгааг тус компани онцолж байв. 

    Орон нутгийн нислэгт зориулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын "Cem Air" компаниас CRJ-200 агаарын хөлөг түрээслэн авчээ. 

    Харин энэ оны аравдугаар сард МИАТ ТӨХК-ийн өөрийн худалдан авч байгаа  70-90 хүний суудалтай агаарын хөлгүүд ирж, нислэг үйлдэх аж. Ингэснээр өнөөдрийн тариф 30-40 хувь буурах нөхцөл бүрдэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм.

     

    Cэтгэгдэл бичих