logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    БНХАУ-д эрэлт сэргэснээр “L’Oréal”-ийн борлуулалт шинжээчдийн хүлээлтийг давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 21 16:00
    366

    Зургийг: Zed Jameson/Bloomberg

    “L’Oréal” компанийн борлуулалт оны эхний улиралд 13 хувиар өслөө

    БНХАУ-ыг оролцуулаад бүх бүс нутагт эрэлт нэмэгдсэнээр “L’Oréal” компанийн борлуулалт өслөө. Шинжээчид тус компанийн борлуулалт оны эхний улиралд 8.1 хувиар өснө гэж таамаглаж байв. Харин “L'Oréal”-ийн борлуулалт 13 хувиар өсөж, шинжээчдийн хүлээлтийг даваад байна.

    Хойд Азийн бүс нутагт өсөлт нь хүлээлтийг давсан ч БНХАУ дахь борлуулалт ялангуяа хоёрдугаар сараас хойш сайжирч байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Николас Хиеронимус дурдлаа.

    Үүнээс өмнө тэрбээр “Дэлхий даяар хэрэглэгчид илүү өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн түлхүү худалдан авч байна. Гоо сайхны бүтээгдэхүүн нь хэрэгцээ шаардлагаас гадна тансаг хэрэглээ” гэж байсан юм. Энэ утгаараа зах зээлийн чиг хандлагыг даган “L'Oréal”-ийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнэ нэмэгдэж байгааг онцолж байсан юм.

    Тус компани дэлхий даяар цар хүрээгээ тэлж, бүтээгдэхүүнийх нь сонголт их байгаа нь бизнест нь эергээр нөлөөлж байгаа аж.

    2022 онд “L'Oréal” компанийн борлуулалт 18.5 хувиар өсөж, 38.26 тэрбум евро хүрсэн. Мөн үйл ажиллагааны ашиг нь 7.4 тэрбум евро болж, ашгийн маржин нь 19.5 хувиар өссөнийг тайлагнаж байв.

    “L'Oréal” компани энэ сарын эхээр тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Aesop” брэндийг 2.53 тэрбум ам.доллароор худалдан авахаар тохиролцоод байна. 2023 оны эцсээр хэлцэл эцэслэгдэх бөгөөд ингэснээр “Aesop” нь “Lancôme” зэрэг брэндийн адил “L'Oréal”-ийн тансаг зэрэглэлийн хэлтэст харьяалагдах аж. 

    “Aesop” брэндийг худалдан авсан нь залуу хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн цэвэр, тогтвортой найрлагыг санал болгох зорилттой холбоотой гэж “Bernstein” хөрөнгийн менежментийн компанийн шинжээч онцолж байлаа.

    Үүнээс өмнө “L'Oréal” компани “Lancôme”, “Yves Saint Laurent” зэрэг дээд зэрэглэлийн гоо сайхны брэндүүдийг худалдан авч байсан юм.

    Cэтгэгдэл бичих