logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    Хуримын зах зээл сэргэснээр “Signet Jewelers” жилийн орлогоо $10 тэрбум хүрнэ гэж тооцоолов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 21 14:20
    361

    Зургийг: Nam Y. Huh/AP Photo

    “Signet Jewelers” компани ирэх 3-5 жилийн дотор жилийн орлогоо 9-10 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байна

    Ирэх таван жилийн хугацаанд “Kay Jewlers” болон “Zales” брэндийн толгой компани “Signet Jewelers” жилийн борлуулалтын орлогоо 10 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаагаа мэдээллээ. Энэ нь  “Wall Street”-ийн шинжээчдийн таамгийг ч давсан төсөөлөл болж байгаа юм.

    АНУ-д сүй тавих хосуудын тоо эргэн өсөөд байгаа төдийгүй тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авагчдын зарцуулалт инфляцад өртсөн энгийн хэрэглэгчдээс өндөр байгаа учир үнэт эдлэлийн эрэлт тогтвортой байна гэж “Signet Jewellers” таамаглаж байгаа аж.

    Түүнчлэн тус компани ирэх 3-5 жилийн дотор жилийн орлогоо 9-10 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж буйгаа онцолж байв. Энэ нь хоёр жилийн өмнө адил хугацаанд борлуулалтаа есөн тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэсэн зорилтоос нь өссөн дүн болж байна.

    Энэ оны нэгдүгээр сард гаргасан тус компанийн санхүүгийн тайланд дурдсанаар борлуулалтын орлого нь 7.8 тэрбум ам.доллар байгаагаас харахад дээрх зорилт нь ихээхэн зөрүүтэй байгаа юм.

    Дээрх мэдэгдлийн дараа нэгж хувьцааных нь ханш нь Нью-Йоркийн биржид 2.3 хувиар өсөөд байна.

    Cэтгэгдэл бичих