
•Live
Биднийг дагах
Нийгэм
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Хулан
Нийгэм
Нийтлэлийг хуваалцах
Г.Хулан
БНХАУ Япон улсын иргэдэд виз олгож эхлэв
Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 30 11:00
251
Эх сурвалж: Bloomberg
Японы иргэдэд тавьсан хоригоо ямар шалтгаанаар цуцалж буй талаар БНХАУ-ын тал дэлгэрэнгүй мэдээлээгүй байна
БНХАУ Япон улсын иргэдэд ням гарагаас эхлэн дахин виз олгож эхэллээ. Япон улс болон БНСУ цар тахлын нөхцөл байдлыг харгалзан БНХАУ-ын жуулчдад хязгаарлалт тавьсан хэвээр байсан юм. Үүний хариу болгон БНХАУ нэгдүгээр сарын 10-наас эхлэн эдгээр улсын иргэдэд виз олгохоо түр зогсоогоод байв.
Японы иргэдэд тавьсан хоригоо ямар шалтгаанаар цуцалж байгаа талаар БНХАУ-ын тал дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Мөн БНСУ-ын иргэдэд тавьсан хоригийг цуцлах эсэх талаар ч тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
БНСУ хятад иргэдийг "ялгаварлан гадуурхсан" хилийн хязгаарлалтаа цуцлах эсэхээс хамааран БНХАУ-ын Элчин сайдын яам мэдээлж байсан юм.
Cэтгэгдэл бичих