logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Улс орнуудын гадаад валютын нөөц $1 их наядаар буураад байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 06 10:15
    119
    Дэлхийн улс орнуудын гадаад валютын нөөц 12 их наяд ам.доллар болоод байна

    Валютын ханш, нийлүүлэлтийн сүлжээний асуудалтай холбоотойгоор 2022 онд дэлхий даяар гадаад валютын нийт нөөц нэг их наяд ам.доллароор буураад байна.

    Энэ он гарсаар дэлхийн улс орнуудын гадаад валютын нөөц 7.8 хувиар буурсан нь 2003 оноос хойших хамгийн огцом бууралт боллоо. Одоогоор улсуудын гадаад валютын нөөц 12 их наяд ам.доллар болоод байгаа аж. Ийнхүү энэ онд дээд хэмжээгээр буурсныг “Bloomberg”-ээс гаргасан судалгаанаас харж болохоор байна. 

    6-1.JPG

    Ам.долларын ханш дийлэнх орны валютын эсрэг чангарч, сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм. БНЭУ-ын Төв банк, Чех улсын Төв банк ханшийг тогтворжуулах хүрээнд интервенц хийж байна. БНЭУ-ын  гадаад валютын нөөц энэ он гарсаар 96 тэрбум ам.доллароор буураад байгаа аж. Энэтхэгийн рупигийн ханш ам.долларын эсрэг ес орчим хувиар сулраад байгаа юм.  

    "Зах зээлд ан цав үүсэж байна. Цаашид энэ эрсдэл улам бүр нэмэгдэх болно" гэж  “Merk Investments”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал ярилцлагынхаа үеэр онцолж байв.

    6-2.JPG

    Үүнээс гадна БНСУ-ын гадаад валютын нөөц сүүлийн 14 жилийн хамгийн өндөр дүнгээр буураад байна. Он гарсаар гадаад валютын нийт нөөц нь 19.7 тэрбум ам.доллароор буурсныг тус улсын Төв банк мэдээллээ. Энэ нь 2008 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болж байна.

    6-3.JPG

    Монгол Улсын хувьд гадаад валютын албан нөөц есдүгээр сард 2.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараасаа 3.7 хувиар өслөө. 2022 он гарснаас хойш тасралтгүй буураад байсан гадаад валютын албан нөөц сарын дүнгээр бага зэрэг өссөн ч он гарсаар нийт 35.9 хувиар буурсан байна.

    Монгол Улс мөнгөний бодлогоо харьцангуй сүүлд чангатгаж эхэлсэн бөгөөд гол экспортлогчид урьдчилж төлбөрөө аваад дараа нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ байгуулсан нь валютын нөөц өсөхгүй байхад хүргэж байна.

    Cэтгэгдэл бичих