Зургийг: David Paul Morris/Bloomberg
"Meta" компани таван транч бүхий бондын арилжаагаар 8.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснийг ойрын эх сурвалж мэдээллээ.
Тэдгээрээс хамгийн урт хугацаатай буюу 40 жилийн хугацаатай бонд нь Засгийн газрын бондуудаас 192 суурь нэгжээр илүү өгөөжтэй байх аж. "Facebook"-ийн толгой компанийн хувьд энэхүү хөрөнгийг ирээдүйд хувьцаагаа буцаан худалдан авах, нэгдэн нийлэх хэлцэл, хөрөнгийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Гуравдугаар сараас хойш таван банк дампуураад буй санхүүгийн салбарын хямралтай үед “Meta” АНУ-ын эрсдэл багатай бондын зах зээлд нэвтэрсэн технологийн анхны томоохон компани боллоо.
Даваа гарагт нийт 22 тэрбум ам.долларын бонд арилжаанд гарснаас “Hershey” 750 сая ам.долларын, “Comcast” таван тэрбум ам.долларын өрийн бичгээ борлуулсан байна.
“Silicon Valley Bank” уналтад орсноор өнгөрсөн сард найман компани бондын арилжаагаа хойшлуулсан юм. Ингэснээр гуравдугаар сард 150 тэрбум ам.доллартой тэнцэх өр арилжаалагдах хуваарьтай байснаас 100 тэрбум ам.долларын бонд л худалдаалагджээ.
“Meta” компанийн хувьд 2022 онд анхны бондоо гарган, 10 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн аж.