logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Инфляц саарах эерэг хүлээлттэй зэрэгцэн “Bitcoin”-ийн ханш $21 мянга давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 17 11:30
    450
    Виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 дүгээр сараас хойш анх удаа нэг их наяд ам.доллар хүрээд байна

    Инфляцын өсөлт оргил цэгтээ, “Bitcoin”-ийн уналт ёроол цэгтээ нэгэнт хүрсэн байж магадгүй гэсэн эерэг хүлээлт зах зээлд үүссэнээр дэлхийн хамгийн том криптовалютын ханш огцом өсөж, 21 мянган ам.доллар хүрээд байна. 

    11 дүгээр сарын наймнаас хойш 20 мянган ам.доллар даваагүй байсан “Bitcoin”-ийн үнэ 11 хоногийн турш дараалан өссөн бөгөөд сүүлийн байдлаар 21 мянга 200 орчим ам.долларт  хэлбэлзэж байна. 

    Харин зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют “Ether”-ийн үнэ хамгийн ихдээ 9.7 хувиар өссөн бол “Solana”-ийн үнэ 35 хүртэлх хувиар өсжээ. Ингэснээр виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэг их наяд ам.доллар хүрээд байгааг “CoinGecko”-ийн мэдээллээс харж болохоор байна.

    АНУ-ын ойрын хугацааны инфляцын төсөөлөл нэгдүгээр сарын эхээр сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч буурснаар хэрэглэгчийн итгэл тооцооллоос давж нэмэгдэж байгааг Мичиганы Их сургуулийн судалгаанд дурджээ. 

    “Хэрэглээний үнийн индекс буурсан дүн мэдээллийг дагаад виртуал хөрөнгө өсөж байгаа нь макро эдийн засаг болон криптовалютын корреляци ойрын хугацаанд сулрахгүй гэдгийг харуулж байна. Криптовалютын үнэ ёроол цэгтээ хүрсэн байх магадлал өндөр” хэмээн “Fundstrat”-ийн шинжээч Шон Фэррелл онцоллоо.

    Cэтгэгдэл бичих